Tvvx

2016-12-12

Tvvx

Сагсан бөмбөгийн үүсэл,хөгжил Ердөө хөлбөмбөгийн бөмбөг, тоор жимсний сагс хоёр нийлээд нэгэн төрлийн тоглоомыг бий болгосон гэдэг. Дээр үед тоор жимсний сагс нь ёроолоороо битүү байсан бөгөөд тоглогч бөмбөг орсоны дараа дээш авирч сагсанд орсон бөмбөгийг гаргаж авдаг ажилтай байв. Хожим тоорны сагс маань доод хэсэгтээ тор бүхий метал цагиргаар солигджээ. 1906 онд энэхүү санаачлагыг гаргасан аж. Хамгийн анхны бөмбөг нь гадуур нь арьсаар бүрж оёсон дотроо резин бүхий хэлбэртэй байв. Дараа нь 1942 онд тодорхой хэвэнд цутгаж хийсэн боловсронгуй бөмбөг бий болсоноор энэ спортод ихээхэн дэвшил гарсан юм. Тогтсон нэг хэвийн үйлдвэрийн бөмбөг бий болсоноор тодорхой нэг стандарт хэмжээ, жин, ойлт, өнхрөлттэй бөмбөгнүүд гарах болж үүнийг дагаад тоглогчдын ур чадвар дээшилж тоглолтонд маш их нөлөө үзүүлжээ. Сагсан бөмбөгийг үндэслэгч Жеймс Нейсмитийн бий болгосон анхны 13 дүрмээр бөмбөгийг хоёр гартаа ээлжлэн сольж барьж болох бөгөөд харин залахыг хориглодог бөгөөд тоглогч бөмбөгтэй үедээ байрнаасаа хөдлөх эрхгүй байв. 1910-аад оноос бөмбөгийг залж болно гэсэн дүрэм оруулсан боловч тоглогч бөмбөгөө залсан бол дараа нь шидэх эрхгүй байв. 1916 он хүртэл энэ дүрэм үйлчилсэний эцэст дүрмийг шинэчилж тоглогч бөмбөг залсаны дараа шидэх эрхтэй болжээ. Сагсан бөмбөг анх үүсэх үед эсрэг тоглогч дээр гаргасан алдааг шүүх дүрэм боловсронгуй бус байжээ. Анхандаа тоглогч хоёр алдаа хийвэл тухайн тоглогчийг талбайгаас гаргаж эсрэг баг гоол оруулах хүртэл талбайд оруулдаггүй байв. Хэрвээ баг гурав дараалж алдаа гаргавал эсрэг багт нь нэг оноо өгнө. 1910 оноос алдаа хийсэн тохиолдолд чөлөөт шидэлт хийх дүрэм гарчээ. 1908 оноос тоглогч таван алдаа гаргавал талбайгаас бүрмөсөн хасагддаг дүрэм гарав. Дараа нь тоглогчийг шидэлт хийх үед алдаа гаргавал нэг эсвэл хоёр удаа торгуулийн шидэлт хийх эрх олгов. Мөн довтолж буй тоглогч хэтэрхий түрэмгий тоглосон тохиолдолд алдаа өгч байхаар болжээ.
. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 8 удаа

Сэтгэгдлүүд




:-)
 

Миний тухай

Yanz buriin sonirholtoi tuuhuudiig tusgaj ugsun bolno :)

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Тоолуур

Миний блогийн 1919 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 4 » Нийт: 4
Өмнөх | Дараагийн